Хятад улсын шорт трекийн төрлийн Олимпийн аврага тамирчин эмэгтэй Ван Мэн дасгалжуулагчтайгаа хүчтэй маргалдсны дараа   шигшээ багаас хасагдлаа-гэж Рейтер уламжлав. Тамирчин бүсгүй  бусад эмэгтэй тамирчдын хамт шөнө зугаацснаас болж бэлтгэл сургуулилтаас хоцорчээ. Тэдгээрийн нэг бүсгүйн, хамт Ван Мэн тамирчдыг тайвшруулах гэсэн шигшээ багийн менежер болон дасгалжуулагчийн туслахтай зодоон хийжээ. Үүний дүнд хоёр бүсгүй дотоод тэмцээнээс хасагджээ.  Ван Мэн нь 500 метрийн зайд дэлхийн дээд амжилтыг тогтоосон нь одоог хүртэл хүчинтэй байгаа юм. Тэрээр Олимпийн дөрвөн удаагийн аврага бөгөөд, дэлхийн 14 удаагийн аврага юм.