Пакистаны Карачи хотод таван давхар байр нурсны улмаас долоон хүн нас баржээ. Nation сонины мэдээлснээр 15 хүн шархаджээ. Орон сууцны байшинд нийт 30 гэр бүл амьдарч байжээ. Аврагчид нурсан байрны дороос хүмүүсийн эрлийн ажлаа үргэлжлүүлсээр байна. Уг барилга нь 20 жилийн өмнө нууцаар баригдсан бөгөөд, хуучирч муудсан байв. Эрх баригчид хүмүүсийг байрыг хаяж явахыг уриалж байсан боловч, амжилтгүй байв. Нэрвэгсдэд зориулан түр зуурын лагерь байгуулаад байна.