Сүүлийн жилүүдэд байгаагүй ханшний доод хэмжээнээс баасан гаригт Гонконгийн хөрөнгийн бирж арилжаагаа эхэллээ. Ажиллагааны эхний үеэс Хан Сений индекс 4,9 % унажээ. Биржийн бүх секторын үнэт цаас үнэгүй болоход хүрсэн байна. Түүхий эд болон экспортын чиглэлийн, телевизийн болоод даатгалын компаниудын үнэт цаас эзэмшигчид томоохон хохирол амсах нь. Гонконгийн хөрөнгийн захын энэхүү үнэ ханшны уналт нь АНУ-ын болон Европын хөрөнгийн захуудын уналтанд орсноос нөлөөлж байгаа юм. Хөрөнгийн биржийн ханшны эрс уналт баасан гаригийн өглөө  Ази тивийн - Хятадын эх газар, Тайвань, Сингапур, Япон, Өмнөд Солонгосыг хамарлаа.