Өмнөд Сибирийн Хакасид автомашин жолоодогчдод тус нэмэр  болгож замын  “SOS” шинэ тэмдгийг тавих болжээ.  Бусдаас тусламж хүссэн, хүнд байдалд орсон жолооч нар  түүнийг ашиглаж болох юм.  Авто зам дээр машин эвдэрч, замд  машинаа бие даан засч чадахгүй болон бусад асуудалтай тулгарсан жолооч нар тэмдгийг ашиглах юм. Энэ нь  -40 С хүрдэг  сибирийн өвлийн хүнд нөхцөлд чухал хэрэгтэй юм.