Орос улсад зохион явагдах Олон улсын онгоцны “МАКС -2011” үзэсгэлэнд 800 компани оролцох ажээ.  Х дахь удаагаа зохиогдоа энэ үзэсгэлэн 8-р сарын 16-21 ний өдрүүдэд Москва орчмын Жуковскийд болно.  Энэ тухай тус арга хэмжээг зохион явуулагчдын нэг  ОАО “Авиасалон” компаний ерөнхий захирал  Владимир Борисов пүрэв гаригт мэдэгдлээ. Онгоцны үзэсгэлэнд 40 орны төлөөлөгчид оролцох аж. ОАО “Авиасалон” компаний ерөнхий захирлын зөвлөх Владимир Советкин  тайлбарлахдаа, энэхүү арга хэмжээний хүрээнд гурван ажил хэрэгч уулзалтыг зохион явулна гэв.  Нэгдсэн арга хэмжээний үеээр энд тавигдсан  төмөр хөлгүүдийн үзүүлэх нислэг болох  аж. Тэдгээрийн дунд “Соколы России” болон “Балтийские пчёлы” онгоцнууд байх болно.