Орос-Монголын терроризмын эсрэг ”Сэлэнгэ” цэргийн сургуулилт    Монгол улсад 9-р сард болно.Энэ тухай ОХУ ын БХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ. Сургуулилт нь 9-р сарын 1-10 ны өдрүүдэд “Таван –Толгойн” цэргийн хээрийн сургуулилтын төвд болно.  Уг ажиллагааны үеээр алан хядагчдийн үйл ажиллагааг таслан зогсоон,  устгах хүртэл бүхий л авах арга хэмжээг хамтран хийх ажээ. Сургуулилтыг Орос улсын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч Александр Постников даргалах ажээ. Постниковын ярьснаар: Оросын хил орчмын Кяхта хотод  терроризмын эсрэг хамтарсан ажиллагааг шат дараатай явуулсны дараа   Монголын нутаг дээр  байлдааны буудлага, бүслэн авах болон  дээрэмчдийн бүлгэмийг устгах ажиллгаан дээр сургуулилт хийнэ.  Тал бүрээс 250 хүртэл тооны цэргийн албан хаагч оролцох бөгөөд, оросын талаас Зүүн цэргийн тойргийн  36 армийн  цэрэг дайчид  оролцох болно.