Орос улс дэлхийн үр тарианы  тэргүүлэгчдийн нэг болох гэж эрмэлзэхгүй байна. Дэлхийн рейтингэд тэргүүлэх байр суурийг эзэлсэн нь хангалттай юм.  Энэ тухай  Москвад Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский мэдэгдлээ. Түшмэлийн ярьж буйгаар 2011 оны 7-р сарын 1-нд үр тарианы экспортын хоригийг цуцалсны дараа өнөөдрийн байдлаар Орос улс экспортлох үр тарианыхаа  нийт хэмжээгээр дэлхийд эхний тавд орж байна. Худалдааг сэргээх асуудал төдийлөн амар байсангүй. Гэхдээ маш  амжилттай болсон гэж мэргэжилтэн ярьж байна. «Дэлхийн зах зээл хангагдсан байсан тул бид зах зээл рүү  буцаж ороход нилээд хүндрэлтэй байлаа.Өнгөрсөн улиралд эрэлт хэрэгцээ, үнийн асуудлын харьцаанаас сандралд орон зарим улс орнууд урьдынхаасаа илүү их үр тариа худалдан авч, нөөц бий болгожээ. Тэд тэрхүү нөөцтөйгөө шинэ улирлыг угтжээ.  Түүнчлэн манай улсын үр  тарианы экспортонд тавьсан хориг  худалдан авгчдыг  сэтгэл зүйн дарамтанд оруулж байжээ. Тэд эхэндээ биднийг нийлүүлэлтийн тендерт оруулахаас татгалзаж байв. Аз болоход хоригыг Йордан тайллаа. 7-р сарын 6-нд Йордан манай улсыг тендерт оруулахаар зөвшөөрч, улмаар бид түүнд ялсан юм. Энэ нь дараа, дараагийн ялалтыг авчрах үндэс суурь болсон юм. Энэ бол Египт, Иордан, Тунис, Сири улсуудад болсон тендерүүд юм» гэж Аркадий Злочевский хэллээ.

  2011 оны 7- р сард гэхэд л, үр тарианы  экспортын хоригийг цуцалсны дараа Орос улсаас 2,5 сая тонн үр тариаг экспортод  гаргасан.  Наймдугаар сард доод хэмжээг 1,5 дахин буюу 3.5 сая тонн болгохоор төлөвлөж байна. Бүхэлдээ Орос улс экспортын маш их чадавхтай байна. тэр нь 20-25 сая тонн юм. Аркадий Злочевский үзэхдээ мэдэгдэлд орсон үр тарианы нийт хэмжээг худалдах боломжтой гэж байна. Тэр ч бүү хэл Орос улсад  уламжлалт түншүүдээс гадна, шинэ зах зээл гарч ирсэн гэж шинжээч үзэж байгаа аж. «Зүүн болон Зүүн-Өмнөд Азийн худалдан авагчид гарч ирж байна.  Өнөөдөр гэхэд манай үр тариаг Индонез худалдан авч байгаа нь баяртай үйл явдал болж байна.  Өмнөд Солонгос, Япон улс бас авч байна. Бид аажмаар шинэ зах зээлтэй болж байна. Сингапурт 2010 оны 2-р сард  үр тариагаа танилцуулсан. Энэ 7-р сард экспортын хоригоо цуцалсны дараа манай үр тариаг Азийн болон Номхон далайн орнуудын бүсүүдэд танилцуулах үйл ажиллагаа зохион явуулсны дүнд манай худалдан авагчид нэмэгдсээр байна. Одоо тэд туршилтаар бас ч чамгүй  хэмжээгээр худалдан авч байна» гэж Аркадий Злочевский хэллээ. Орос улсын үр тарианы байр суурь дэлхийн зах зээл дээр эргэн ирж буйгийн нэг жишээ гэвэл Саудын Арабын вант улс Орос улстай арвай нийлүүлэх гэрээ хийсэн явдал юм.  Саудын Араб  дэлхийн үр тарианы нилээд томоохон худалдан авагчийн нэг гэж тооцогддог тул  стратегийн ийм түншлэл нь Орос улсад их ашигтай гэж Аркадий Злочевский тэмдэглэн хэлээд «Саудын Араб нь Оросын үр тариаг жил хагасын турш худалдаж аваагүй байсан. Саяхан Орос улсад айлчласан  парламентын төлөөлөгчид зориуд энэ асуудлыг шийдэх гэж ирсэн юм. Ингэснээр бид дэлхийн арвайн нилээд хэмжээг нийлүүлэх байр суурийг олж авах юм» гэв.

    Өнөөдрийн байдлаар Орос улсын хөдөө аж ахуйн эргэлтэнд  тариалсан  50 сая га талбайд буюу хагалсан 70 сая  га талбай байна. Эдгээр тоо баримтыг хөдөө аж ахуйн эргэлтэнд жилд нэг  сая хүртэлх га талбайг хагалгаанд оруулснаар нэмэгдүүлж болох юм гэж Аркадий Злочевский  гэж ярьж байна.  Хэрвээ 2020 онд Орос улсад буцсан талбайн хэмжээ 12 сая га болох юм бол, Орос улс 1978 оны ургацын дээд хэмжээг эвдэнэ.  Тэр үед зөвхөн  үр тариа тариалахад 80 орчим сая га талбай байсан юм.Үр тариа хагалах бодит талбай  нь үр тарианы экспортыг нэмэгдүүлэхэд болон Орос улсын өмнө  шинэ зах зээл нээхэд чадахвтай борлуулалт болно гэдэгт итгэлтэй  байгаагаа Орос улсын үр тарианы холбооны тэргүүн итгэлтэй байна.