Австрийн кун-фугийн аварга Терри Цмугг дэлхийд хамгийн урт удаан тулалдааныг  дорно-дахины бие хамгаалах урлагийн төрлөөр  лхагва гаригт Венад хийв. Тэрээр өрсөлдөгчтэйгээ тулалдахдаа  103 раундыг буюу урьдынхаас 3 раундаар илүү тоглолтыг хийж, дэлхийн дээд амжилтанд хүрчээ. Одоо түүний нэрийг Гиннесийн дээд амжилтын номонд оруулна.Хамтран тоглогчоор нийт 25 тамирчин оролцжээ.  Дүрмийн дагуу раунд бүр 2 минут  үргэлжилж байжээ. Гэхдээ тулалдааны үргэлжлэх нийт  хугацаа таван цаг байв. Энэ удаагийн дээд амжилт нь авсрийн иргэнд Гинесийн номонд хоёр дахь удаагаа  бичигдэх боломж олгож байна. Үүний өмнө тэр өөрийн хүзүүн дээрээ нэг минутын дотор  42  савх хугалж  дээд амжилтыг тогтоосон юм.