АНУ хамралаа хойш тавиад, Сянганыг доллар найдвартай гэдэгт ятгаж байна.Гонконг-Шанхайн банкны нэгдлийн  /HSBC/ тэргүүн Стюарт Гулливер хийсэн мэдэгдэлдээ: Гонконг нь гонконг доллароо америк  доллароос салган авч, америк доллароос татгалзах цаг болсон гэжээ.  Гэхдээ одоохондоо зах зээлийн ханш бүрдүүлэлтэнд шилжихэд хараахан цаг нь болоогүй байна гэжээ. Стюарт Гулливер нь Гонконгийг дэлхийн санхүүгийн төв болход нилээд үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний ийм байр суурийг Гонконгийн томоохон компаниудын бусад удирдагчид бүрэн  хүлээн зөвшөөрч байгаа юм. Гонконгийн долларыг америк доллароос чөлөөлөх явдал төлөвлөгдөөгүй байгаа гэж Хятадын засаг захиргааны  тусгай дүүргийн  сангийн сайд Жон Цанг мэдэгдэв. Энэ бол хуучин үзэл баримтлал юм гэж  HSBC компаний шинжээчид түүнд хариулж байна. Хятадын эх газар долларыг эргэн харах энэ хүү яриа нь АНУ-д хямрал нүүрлэж байсан тэр цагт онцгой шуугиан дэгдээсэн гэж Хөрөнгийн биржийн зах зээлийг судлах хүрээлэнгийн  шинжээч Игорь Костиков хэлээд «Энэ нь АНУ-ын удирдлагад дохио өгч байга юм. Яагаад гэвэл тэдний гарт Хятадын юаний курсийн эсрэг тэмцэлдээн байдаг. Хятад улсад өөрийн валютын бодлогыг эргэн харах дохио нь бодит шаардлага болоод байна гэж ярихад  эрт байна.  Түүнд долларын асар их  нөөц байгаа учир тэр том сэлгээ хийж чадахгуй юм. Гэхдээ Хятад нь ийм маягаар өөрийн үндэсний мөнгөний ханшийг нэмэгдүүлэхэд АНУ-ын засаг захиргаа руу дарамт шахалт үзүүлэхээр оролдлого хийж байна» гэлээ.

    Хятад, Япон нь АНУ-ын зээлийн баримтын хоёр том хадгалагч юм. Тиймээс америкийн эдийн засагт зээл олгох ёстой юм. Ийм байдалд Өмнөд Солонгос мөн ороод байна.  Үүний зэрэгцээ АНУ-ын хямралын заналхийлэл дээрх орнуудад тэдгээр орнуудын үндэсний мөнгөн тэмдэгт америкийн нэг  доллартай харьцуулахад  урьд өмнө үзэгдээгүй өссөн явдал юм. Гэхдээ долларын оронд гарч ирэх бодит  валют хараахан гарч ирээгүй байгаа бөгөөд энэ нь тулгамдсан чухал асуудал болж байна гэж  Оросын Дорно-дахины судлалын хүрээлэнхгийн Зүүн-Өмнөд Ази, Австралийн хэлтсийн дарга Дмитрий Мосляков тэмдэглээд «АНУ нь Хятадын болон Азийн бусад орнуудын худалдааны түнш тул хараахан сонголт гарч ирээгүй байна. Мэдээж хэрэг, ямар нэгэн боломж гарч ирнэ л дээ. Энэ нь  Зүүн Азийн их төсөл бөгөөд юанийг АНД бүсийн тэр дотроо  Зүүн-Өмнөд Ази, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудын  үндсэн нөөц валют болгон, улс хоорондын валютын бодлогод хор хөнөөлтэй асуудал дээр хамтран ажиллан, доллароос зайлсхийн европын бүстэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа ажээ» гэв. АНУ-ын хамралын аюул нь Азийн орнуудад долларт итгэх итгэлийг нь сарниуллаа. Үүний дүнд валютын бодлогод өөрчлөлт орж, нөццийн долларын ханш буурч, үндэсний валютны ханшийг тодорхойлохдоо валютын санд шилжихэд хүргэв. Ялангуяа Хятад улс,Сингапур, Энэтхэг зэрэг орнуудод нилээд ашигтай.  БРИКС-ийн орнуудын тэргүүн нар  бие биенээсээ өөрсдийн үндэсний валютаар зээл өгөхийг хичээдэг. Тиймээс төрийн зээлийн тулгамдсан асуудлыг  удтал тойрсон  шоу нь АНУ- д нилээд үнэтэй тусах нь.