Британий  “Индепендент” сонин Сайд нарын зөвлөлийн хоёрдугаар орлогч,  ДХЯ-ны тэргүүн   Саудын Арабын хан хүү Наиф бен Абдель Азиза Ас-Саудын нэр хүндийг гутаан, худал мэдээлэл нийтэлсний төлөө нөхөн олговор төлнө.  Хан хүүгийн тухай   нийтлэлд өнгөрсөн  хавар болсон жагсаалд оролцогчид руу буудах тушаал өгсөн мэт  дурьдсан байжээ. Энэ нийтлэлийг  хан хүү шүүхэд  нэхэмжилжээ.Шүүх хурлын явцад  тийм тушаалыг Наиф өгөөгүй гэжээ. Сэтгүүлчийн иш татсан баримт бичгийг тэр Интернетээс авсан бөгөөд, уг бичиг нь хуурамч байжээ.  Сонин болон түүний зохиогч Роберт Фиск урьдын ярьж байснаасаа татгалзан, шүүх танхимд уучлалт гуйжээ. Саудын Арабын вант улсын үе залгамжлагчдын нэг  хан хүү өөрийн нэр төрөө хамгаалахаар нэхэмжилсэн нөхөн олговорын хэмжээ одоогоор  тодорхойгүй  байна. Эсэргүүцлийн жагсаал нь өнгөрсөн хавар тус улсын зүүн хэсгийн  Аш-Шаркийя дүүрэгт болсон юм.Лалын шашны шиит урсгалыг шүтэгч босогчид нь тус улсын хорих газруудаас улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардаж байв.