Сирийн ерөнхийлөгч Башар Асад тус улсад олон намын системийг нэвтрүүлэх тухай зарлиг гаргав. Энэ нь төрийн тэргүүн сөрөг хүчнийхний  улс-төрийн гол шаардлагыг биелүүлж байна гэсэн үг юм. Гэсэн хэдий ч тус улсад байдал хурцадмал хэвээр байна. Хама хотын эрх баригдыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан саяхан  тус улсын нилээд хэдэн хотуудад болж өнгөрлөө. Харин Хама хотын төвийг засгийн газрын цэргүүд эзлээд байна. Нөгөөтэйгүүр, НҮБ-ын АЗ Сирид болж байгаа үйл ядлыг буруушаасан боловч  мэдэгдэл төдийгээр зогсов. Гурван өдрийн турш үргэлжилсэн мэтгэлцээний дүнд тогтоол гаргахыг болив. 6-р сарын 24-нд Дамаскд олон намын системийн хуулийн  төсөл нь дэмжигдсэн юм. Энэ нь  1963 оноос засгийн эрхэнд байгаа  БААС намын улс-төрийн давуу эрхийг огтолж байгаа гэсэн үг юм. Түүнчлэн,  Сирийн байдал тогтвортой болж байна гэж ярих нь хараахан боломжгүй юм. Сирийн сөргөлдөөнийг энх тайвнаар зохицуулахад  НҮБ-ын АЗ-ийн мэдэгдэл ашигтай байж мэдэх юм. Шинжээчдийн үзэж  буйгаар энэхүү барим бичиг нь нилээд тэнцвэртэй болсон ажээ. Хэрвээ одоогийн байдалд өөр  хариу цохилт өгсөн бол бүс нутгийн сөргөлдөөнийг улам хурцатгах  байсан гэж Стратегийн дүн шинжилгээний хүрээлэнгийн дорно-дахины шинжээч Сергей Демиденко үзэж байна. «Хэрвээ одоо Сирийн эсрэг тогтоол гаргавал энэ нь дэглэмийг нилээд хурцатгана. Угсаатан -шашны тэнцвэр  маш хэврэг байдаг юм. Тэнд дрүзүүд, сүнитүүд, күрдүүд – жинхэн буцалж байгаа  тогоо л гэсэн үг. Хэрвээ энэ дэглэмийг одоо халах юм бол, сирийн ажиллагааг тааж хэлэхэд бэрх болно. Улс орон эмх замбараагүй байдалд орно гэдэг хоосон үг биш. Яагаад гэвэл, сирийн сөрөг хүчин бол хоёр талын аль нэг нь биш. Асадыг хаяад, бүс нутаг эмх замбараагүй байдалд орно, харин  ийм байдал  хэнд ч хэрэггүй» гэж Сергей Демиденко хэллээ.

         АНУ болон нилээд хэдэн улс орнууд шийдэмгийн арга хэмжээ авахыг шаардаж байсан. Итали улс АЗ-ийн хурлын өмнө Дамаскаас өөрийн улсын Элчин сайдаа хүртэл татсан. Гэхдээ Орос улс болон хатуу ажиллагааны эсрэг орнуудын хүчин чармайлтын дүнд эдгээр хурц алхмуудаас зайлсхийж чадлаа. Үүний дүнд АЗ сирийн эрх баригчдыг  цус урсгах ажиллагаагаа зогсоо гэж уриалсан. Ингэхдээ энэхүү мэдэгдэлд зөвхөн засгийн газарт төдийгүй  сөрөг хүчнийхэнд хандаж “тэвчээр зааж  гаргаж”, “улсын барилга руу“ дайрахгүй байхыг уриалсан. Сүүлийн үед болж байгаа үйл явдлууд нь нээлттэй мөргөлдөөн үүгээр дуусч, Асад санкцаас зайлсхийн, шинэчлэлийн замд шилжин орно гэсэн үндэслэлд хүргэж байна гэж Сергей Демиденко тэмдэглэн хэлээд «Ирээдүйд Асад нь тус улсын байдлыг тогтоон барьж чадна гэж бодож байна.  Яагаад гэвэл сөрөг хүчний тал хагархай бутархай, тэд эдийн засгийн, улс төрийн янз бүрийн байр сууринаас гарч байгаа. Өөрчлөлт ямар нэгэн байдлаар одооноос харагдаж байна. Тэр нь лалын сөрөг хүчнийхнийг дарахад болон улс орныг шинэчлэхэд оршиж байна. Сири улс нь хямралаас шинэчлэгдэн гарна. Бидний ярьж хэвшсэн  авторитар улс биш. Шинэчлэлийн зам эхлээд байна» гэв. Шинжээчид үүний өмнө, Башар Асад нь шинэчлэл хийхэд бэлэн, гэхдээ үүнд их цаг хугацаа хэрэгтэй гэж  тэмдэглэж байсан удаатай. Нөлөө бүхийн хуучин намын гишүүд болон  ЕХ-ны тогтоол болон АНУ-ын Башар Асадыг огцруулах мэдэгдлүүд нь байдлыг улам хүндрүүлж байна. Ийм байдалд үйл ажиллагаа явуулна гэдэг тийм  амар биш. Үүнтэй холбогдуулан Орос улс  дотоод улс төрийн болон эдийн засгийн тулгамдсан асуудлуудаа сирийн нийт ард иргэдийн ашиг сонирхолд бүрэн нийцүүлэн шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой  юм гэж  уриалж байна.