Орос, өмнөд-солонгосын оюутны  Олон улсын зуны сургууль Приморийн Находка хотод пүрэв гаригт  ажлаа өндөрлөв. Гурван долоо хоногийн турш  өмнөд солонгосын 27 оюутан  оросын оюутнуудад солонгос хэл зааж, өөрийн үндэсний соёл, уламжлал ёс заншилтай танилцуулав. Түүнчлэн тэд  хөгжим заан, тхэквондогийн урлагт оросын хүүхдүүдийг сургаж байв гэж Находкагийн захиргааны хэвлэлийн албанаас  мэдээлэв. Олон улсын зуны сургуульд оюутнууд байнга сонирхлын дагуу ажиллаж байсан тул, тэд  энд уйтгарлах зав ч гараагүй ажээ. Хоёр орны залуу төлөөлөгчдийн  зуны сургуулийн хөтөлбөрт амралтын газарт хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх ба Владивосток хотын аялал оржээ.