Засгийн газар боловсон хүчний өөрчлөлт хийх болно гэж Японы эдийн засгийн болон аж үйлдвэрийн сайд Банри Каиэда сэтгүүлчдэд мэдэгджээ.  Тухайлбал, “Фукусима-1” АЦС-ын хямралын ажлыг удирдаж байсан гурван түшмэл  албан туушаалаасаа огцрох нь. “Тэдгээр нь Японы эдийн засаг, худалдаа болон аж үйлдвэрийн сайд Кадзуо Мацунага, Цөмийн болон аж үйлдвэрийн аюулгүй байдлын агентлагийн тэргүүн  Нобуаки Тэраасака, Байгалийн нөөц болон эрчим хүчний агентлагийн тэргүүн Тэцухиро Хосоно” гэж сайд мэдэгджээ. Түүний ярьснаар АЦС-ын ослын үр дагаврыг арилгах явцад гаргасан  хариуцлагын алдаа тодорхой ажээ. Орон нутгийн ХМХ -үүд ойрын үед албан тушаалаасаа огцроно гэж сайдыг өөрийг нь хүртэл бичсэн ажээ. Гэтэл  тэр энэ тухай хараахан юу ч хэлээгүй төдийгүй сэтгүүчдэд өөрийгөө яаж шийдэхийг нь зөвшөөрхийг хүслээ.