НҮБ-ын АЗ  лхагва гаригт Сирид хүний эрх бүдүүлгээр зөрчигдөж байгааг буруушаав. Түүнчлэн Зөвлөл нь иргэдийн эсрэг хүчирхийллийг яаралтай зогсоохыг уриалсан гэж НҮБ-ын мэдээллийн төвөөс мэдэгдэв. НҮБ ын АЗ ийн тэргүүн НҮБ-ын дэргэдэх Энэтхэг улсын байнгын төлөөлөгч  Хардип Сингх Пури Зөвлөлийн гишүүдийн   нэрийн өмнөөс Сирид байдал хурцдаж байгаа бөгөөд олон зуун хүн амь үрэгдсэнд  сэтгэл зовниж байгаагаа илэрхийллээ. НҮБ-ын АЗ-ийн үзэж буйгаар тус улсад гарч байгаа хямралыг зохицуулах цорын ганц арга бол Сирийн санаачлагаар бүх нийтийг  оролцуулан явуулах улс-төрийн үйл ажиллагаа юм. Түүний зорилго нь тус улсын иргэдийн хууль ёсны хүсэл эрмэлзэлд нийцүүлэх юм. Орос улс  бусад орнуудын нэгэн адил НҮБ-ын АЗ дээр Сирийн байдалд тэнцвэртэй бодлого баримтлахыг шахан шаардсан юм. Мэдэгдэлд сирийн засгийн газарт төдийгүй сөрөг хүчнийхний талд  хандсан шаардлагууд ч орсон юм. Өрнөдийн зарим орнууд нилээд хатуу хариуцлага тооцох  тогтоолыг хүсч байв. Сирид сүүлийн өдрүүдэд нилээд хурц мөргөлдөөн гарлаа. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Хама хотод зэвсэгт мөргөлдөөний улмаас гэмзэнгүй 100 гаруй иргэд амь үрэгдээд байна. Өнгөрсөн 3-р сараас тус улсад нийтийг хамарсан жагсаал цуглаан үргэлжилсээр байна.  Сөрөг хүчнийхний талынхан тууштай өөрчлөлт хийн, ерөнхийлөгч Башар  Асадыг огцрохыг шаардаж байгаа юм. Албан ёсны Дамаск мэдэгдэхдээ: цэргийнхэн зэвсэглэсэн хэт даврагсдын бүлэглэлүүдийн  эсрэг тэмцэж байгаа гэжээ.