Сирийн Засгийн газрын танкууд лхагва гаригийн шөнө Хама хотыг эзлэн авах ажиллагаагаа үргэлжлүүлжээ. Тус хотын зарим хэсгийг   ерөнхийлөгч Асад Баширын эсрэг талынхан эзлээд байгаа юм.  Рейтерын мэдээлснээр Рубайн, Аль-Хамидия дүүргүүдийн орчимд галт ажиллагаа явагджээ. Эрхийг хамгаалагчдын мэдээлснээр ням гаригт гарсан мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ. Дамаскад 8-р сарын 1-нд жахгсаал, цуглаан сэргэжээ. Сирийн нийслэлийн зүүн хэсгийн Эль-Эрбин районд илүү их түгшүүртэй байна. Мягмар гаригийн шөнө хуягт техникууд нь Ливантай хил залгаа тэнгисийн амралтын Эз-Забадани хот руу нэвтэрчээ. Эндхийн оршин суугчид Хама хотынхны тэмцлийг дэмжиж жагсаал цуглаан явуулжээ.