Ази тив ХХI зууны дунд үед Европтой адилхан хөгжилтэй болно. Ази тивд заналхийлж байгаа асуудлуудтай тэмцэж  чадах юм бол шүү дээ. Ийм дүгнэлтийг Азийн хөгжлийн банкны шинжээчид илтгэлдээ оруулжээ. Тэд нарын тооцоолсноор Азийн орнуудын ДНБ 2050 он гэхэд 2010 онтой харьцуулахад 10 дахин нэмэгдсэн байх гэнэ. Ази тивд дэлхийн эдийн засгийн 50 % ноогдох аж. Нэг хүнд ноогдох орлогын түвшингээрээ энэ зууны дундуур үед азийн орнууд одоогийн европын орнуудын түвшинд хүрнэ. Хөгжлийн зүтгүүр Хятад, Энэтхэг, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Майлайз улсуудыг нэрлэж болох аж. “Азийн зуун ”мэндлэхийг хойшлуулж болох зүйлүүд  гэвэл бүс нутагт гарч буй тэгш бус өмч хуваарилалттай холбоотой  нийгмийн түгшүүртэй байдал, хээл хахууль зэрэг нь шийдвэрлэх асуудлуудын дунд байна. Тивийн олон улс орнууд энэхүү асуудлаар өвчлөөд байна. Эрчимтэй өсч буй эдийн засагтай холбогдон экологиийн  асуудлууд хурцаар тавигдаж байна. Азийн орнууд дараах хоёр асуудлын өмнө тулж ирээд байна. Энэ нь нэг талаас өсөн нэмэгдэж байгаа хүн амын хэрэгцээг хангах, нөгөө талаас нөөцийн хязгаарлалт нь эдийн засгийн өсөлтөнд бодит хязгаар тавьж байгаа явдал юм. Оросын засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд тэргүүн асан Алексей Волины үзэж буйгаар Азийн банкны дээрх илтгэлд тэмдэглэсэн нилээд зүйлүүдийг зохих ёсоор үнэлж үзэж болох ажээ. Хүн амын орлогын бага түвшин нь, хөрөнгө оруулагчдыг хямд ажиллах хүчинээр татаж болох юм. Азийн эдийн засаг нь нефть үгүй, байгалийн хий үгүй, гэсэн ч энэ байдал нь тодорхой нэмэх болж болох юм – гэж Алексей Волин үргэлжлүүлж байна. Эдийн засаг нь гаднаас авчирсан түүхий эд дээр ажиллаж, эрчим хүч хэмнэх үйлдвэрлэл хэгжүүлэхийг шаардаж байна. Ингэснээр америкчуудын болон өрнөдийнхний байнга ярьдаг хангалтгүй зүйлүүд бүгдээрээ Азийн эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгүүр болно. Азийн хөгжил нь тэгш бус хэвээр байх болно – гэж оросын санхүүгийн корпорац” банкны ерөнхийлөгч Андрей Нечаев тэмдэглэж байна. Азийн эдийн засгийн тухай нэг бүхэл цогц мэт ярьж болохгүй.  Тивийн улс орнууд өөр хоорондоо тэс өөр. Нэг талаас  компьютерын программ хангамжаар эрчимтэй хөгжиж дэлхийн төв болоод Энэтхэг улс байна. Хятад улс – хөгжлийг гүйцэж түрүүлэхээр явж байна. Гэхдээ амжилттай. Тэнд өндөр технилоги, сансрын технологи, машин үйлдвэрлэлт явагдаж байна. Хятад улс өнөөдөр дэлхийн электроникийн үйлдвэр болоод байна. Одоохондоо зөвхөн угсарч, дууриалгаж хийж байна. Нөгөөтэйгүүр, Шри-Ланк, Папуа-Гвиней мэт ядуу буурай, зогсонги хөгжилтэй улс орон энэ тивд байна.  Гэсэн хэдий ч бүхэлдээ  бүс нутаг нь хүчтэй өрсөлдөх  давуу талтайгаараа онцлог юм гэж Нечаев ярьж байна. Азийнхан өөрсдөө илүү сайхнаар хараахан төсөөлөөгүй байна. Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Харухиро Куродагийн илтгэлд Азийн өндөрөө авч байгаа хөгжил автопилот дээр тавьсантай адил дардан юм биш. Бардам сэтгэл энд байж болохгүй -гэж тэмдэглэжээ. Илтгэлийг зохиогчид улс орныг тогтвортой хөгжүүлэхэд ядууралтай тэмцэж, жижиг дунд үйлдвэрийг дэмжиж, шинэтгэл, шинэ технологийг дэмжихийг уриалжээ. Нийгэм-эдийн засгийн уриалгууд дээр төвлөрөн АХБ-ны мэрэгжилтнүүд улс төр, цэргийн эрсдлүдийн талаар бага ярьлаа.  Гэхдээ нүүрс устөрөгчийн төдийгүй ундны цэвэр усны болон байгалийн  нөөцийг хязгаарлах явдал нь бүс нутгийн хурц мөргөлдөөний бай болж мэдэх юм.  Юутай ч гэсэн Азийн улс орнуудын цэргийн зардлаа нэмэгдүүлж буй нь, цэргийн “дипломатын нөөцтэй” болох ашиг сонирхлыг шаардаж байна. Ийм маягаар Ази тивийн “алтан зуунд” хүрэх зам бартаатай төдийгүй эрсдэлтэй байх нь.