Японы дөрвөн мужид цацраг идэвхитэй цезийтэй махыг зах зээлд  нийлүүлэхийг хорьсны нөхөн олгов олгохыг засгийн газраас  хүслээ. Тэд осол гарсан “Фукусима-1” АЦС-ын оператор ТЕРСО компаний дэргэд цуглаан хийжээ. 7-р сарын эхэнд Фукусима дүүрэгт үхрийн маханд цацраг идэвхит цезий хэвийн хэмжээнээс гурав дахин тлү илэрсэн юм. Японы Мияга, Иватэ, Тотиги мужуудад үхрийн маханд мөн төдий хэмжээний цацраг илэрсэн юм. Японы засгийн газраас дээрх мужуудын үхрийн махыг зах зээлд нийлүүлэхгүй байх хориг тавьсан юм. Үүний өмнө японы үхрийн мах нийлүүлж байсан 47 дүүргийн 45 нь цацраг идэвхитэй үхрийн мах борлуулж байсан төдийгүй, энэ нь үхрийг цацраг ихтэй  сүрлээр тэжээж байснаас болжээ.