Оросын Екатеринбург хот ЭКСПО-2020 Олон улсын үзэсгэлэнг зохион явуулах эрхийн  төлөө өрсөлдөж болно. Хотын нэрийг  дэвшүүлэхийг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев дэмжсэн юм. Шинжээчид үзэхдээ Орос улс өнгөрсөн онд Хятадын шанхайд болж өнгөрсөн ЭКСПО-2010 үзэсгэлэнд амжилттай оролцсны дараа энэхүү чуулганыг өөртөө зохион явуулах боломжтой гэж үзсэн. Орос улс ЭКСПО-2020 үзэсгэлэнг зохион явуулахаар Нижний Новгород, Екатеринбург хотуудын нэрийг дэвшүүлсэн юм. Уралын Екатеринбург энэхүү хотыг сонгосон нь санаандгүй хэрэг биш юм. Хот Европ, Азийн огтолцоон дээр оршдог юм. Энэ хот олон жилийн турш эрдэм-шинжилгээ, соёл урлагийн төв болж ирсэн. Екатеринбург аж үйлдвэрээрээ, ялангуяа, төмөрлөгийн үйлдвэрээрээ нэртэй юм. Екатерины төмөрлөгийн үйлдвэрт Британы парламентын ордны дээврийн төмрийг хийсэн юм. Екатерины төмрөөр Эрх чөлөөний хөшөөний ясыг босгосон аж. Екатеринбург хот нь олон төрлийн тээврийн зангилаа болсон юм. Энэ бүх хүчин зүйлүүд нь түүнийг ялалт авчирах бүрэн боломж өгч байна. Энэ тухай Свердловск мужийн Засгийн газрын тэргүүний орлогч Михаил Максимов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийн ярьсан юм. Орос улс ялах маш том боломжтой. ЭКСПО байгуулагдсан үеэсээ Орос улсад нэг ч удаа зохиогдоогүй.  Сүүлийн хоёр жил эрчимтэй хийгдсэн зүйлүүдийн дүнд Екатеринбург хот томоохон арга хэмжээ зохион явуулах бүрэн боломжтой дэд бүтэцтэй болсон. Бид дөрөвдүгээр сараас эхлэн үзэсгэлэн зохион явуулах уралдааны ажлын комиссийг хүлээж авна. Бид үзүүлэх юмтай. Сайн хөгжсөн тээврийн дэд бүтэцтэй. Шинэ онгоцны буудал, зочид буудлын гайхалтай дэд бүтэцтэй бөгөөд саяхан бид дэлхийн стандартад бүрэн нийцэх үзэсгэлэнгийн цогцолборыг ашиглалтанд оруулаад байна гэв. Свердловск мужийн захиргааны үзэж буйгаар хамгийн гол нь уралдаанд ялах нь хөгжлийн эрчийг бууруулахгүй байх шалтаг болох юм. Энэхүү арга хэмжээнд бэлтгэх нь нэмэлт ажлын байр бий болгоод зогсохгүй, шинэ зам харгүй,  дэд бүтцийг бий болгох юм. ЭКСПО үзэсгэлэнг зохион байгуулах нь Екатеринбург хотод гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад нөлөөлнө. Иймээс эрх ч болон хотын иргэд ялах итгэл дүүрэн байна гэж Михаил Максимов нэмж хэлэв. Свердловск мужийн хувьд болон Екатеринбург хотын хувьд бол сүүлийн хэдэн жилийн хамгийн тэмдэглэлт үйл явдлын нэг бол Холбооны улсын удирдлагаас Екатеринбург хотын нэрийг дэвшүүлэхээр мэдүүлэг ном гаргахыг дэмжсэн явдал юм. Яагаад гэвэл энэ асуудал нааштай шийдэгдвэл тус хот богино хугацаанд асар хурдан хөгжинө. Хотын болон бүсийн соёлын өв үнэхээр гайхамшигтай. Хүмүүсийн амьдралын цоо шинэ орчин бий болно. Тиймээс бүх түвшинд дэмжигдэнэ гэдэгт найдаж байна. Екатеринбург хот нь томоохон үзэсгэлэн явуулах асар туршлагатай гэдгийг энд зориуд нэмье л дээ. Хоёр жилийн турш оросын аж үйлдвэрийн “Иннопром” үзэсгэлэн зохиогдож байна. Түүнчлэн 2018 онд тус хотод дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн явагдана. Орос улс сүүлийн үед олон улсын тавцан дээр эерэгээр нөлөөлж, эх орондоо олон улсын чанартай томоохон арга хэмжээнүүдийг санаачлан зохион явуулах болсныг шинжээчид тэмдэглэж байна. 2012 онд Владивостокд АНД орнуудын эдлийн засгийн дээд хэмжээний уулзалт, 2014 онд Сочи хотод Өвлийн Олимп Параолимп, 2018 онд Дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнүүд Орос улсад зохион байгуулагдана.