НҮБ-ын АЗ-өөс гарах шйдвэрүүд нь Ливийн тогтоолтой  ижил байж болохгүй юм. Башар Асадын Засгийн газрын эсрэг тогтоол гаргах нь тус улсын байдлыг тогворжуулж чадахгүй. Энэ тухай Оросын ГХЯ-ны Ойрхи-Дорнод болон Хойд Африкийн Удирдах газрын тэргүүн Сергей Вершинин мэдэгдлээ. Дамаскийн байдлыг тайлбарлахдаа: Өрнөдийнхөн Ливийн 1973 дугаар тогтоолын хувилбартай адилаар НҮБ-ын АЗ дээр Сирийн асуудлаар тогтоол гаргуулах гэсэн оролдлогоо орхихгуй гэдэгт итгэлтэй буйгаа шинжээчид илэрхийлж байна гэв. Энэ өдрүүдэд Нью-Йоркод НҮБ-ын АЗ-ийн зөвлөлдөх зөвлөгөөн болж байна. Өрнөдийнхний, ялангуяа Франц улсын Сирийн удирдагчдын эсрэг тогтоол гаргах асуудлыг хэлэлцэж байна. Шалтгаан нь Сирийн Хама хотод: өнгөрсөн амралтын өдрүүдэд засгийн газрын цэргүүд сөрөг хүчнийхнийг хотоос гаргах оролдлого хийсний улмаас гарсан  мөргөлдөөнд 120 гаруй хүн амь насаа алдсанаас болжээ. Москва - сирийн ерөнхийлөгчийн талын хүчнийхний үйл  ажиллгааг зөв гэж үзээгүй. ГХЯ мэдэгдэхдээ: Башар Асад нь сөрөг хүчнийхнийг яриа, хэлэлцээний ширээний ард суухыг нэг бус удаа уриалсан, гэтэл босогчид яриа хэлэлцээнээс татгалзсаар л байна. Сергей Вершининий хэлж буйгаар Сири улсад байгаа Оросын ЭСЯ Сирийн хоёр талуудтай холбоо харилцаагаа үргэлжлүүлсээр байгаа аж.  Москвагийн байр суурь нь урьдын адил хэвээр байна. Жагсагчдын эсрэг ч тэр, эрх баригчдын эсрэг ч тэр хүчирхийллийг хэрхэвч гаргаж болохгүй гэсэн суурьтай байна. Сирийн асуудлаар Ливийн хувилбартай ижил тогтоол гарч ирвэл аюултай гэж Орос улсын ерөнхийлөгчийн Хойд Африкийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов анхааруулж байна. Михаил Маргеловын үзэж буйгаар тус улсын агаарыг хаах нь томоохон хэмжээний дайнд хүргэж мэдэх юм. Сирийн сөрөг хүчнийхэн цэвэр дээд зиндааны бус ч гэлээ ардчилсан дэглэмийн уриа барьж гарч ирсэн. Тэдний талынхан гэвэл улс-төрийг эрс шинэчлэгч “Ах дуу мусульманчууд” бүлгэмийнхэн юм. Түүнчлэн саяхны тус улсын удирдагчдын ихэнхи болон суннитуудын  ордог алавитуудтай сөргөлдсөн явдал бас байдлыг хүндрүүлж байгаа юм. Ийм нөхцөлд өрнөдийнхний цэргийн сөрөг хүчний талд оролцох нь тус улсын ардчилсан хүчийг цохилтонд оруулж байна гэсэн үг юм. НАТО нь: мэдэгдэхдээ Сирид цэргээ оруулах тий нөхцөл байдал үүсээгүй байна гэж одоохондоо мэдэгдэж байна. Иймэрхүү мэдэгдлийг Британий БХЯ-ны сайд Уильям Хейг хйиж байсан юм. Гэхдээ тэр өрнөдийхний өмнөөс үг алдаж “сирийн дэглэмийн хувьд нэмэлт арга хэмжээ шаардлагатай байна” - гэсэн юм. Британий сайдын сул үг нь үнэндээ НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын “энх тайванч” мэдэгдлээс илүү ойр - гэж Улс төр суудлын хүрээлэнгийн захирал Владимир Анохин үзэж байна. НАТО-гийн АЗ-ийн Ливийн эсрэг тогтоол болоод ер нь АЗ өөр баталсан бусад бүх баримт бичгүүд нь Сирийн эсрэг ашиглагдах болно. Тиймээс энэ байдлаас гарах цорын ганц арга зам бол НҮБ-ын АЗ-ийн Сирийн асуудлаар авах ямарч тогтооолыг гацаанд оруулах явдал юм. Миний бодлоор Орос улс үүнд ганцаардахгүй юм. Үүнээс үзэхэд Өрнөдийнхөн сирийн асуудал дээр дарадан замаар явахыг хүсч байна. Одоохондоо НҮБ нь чуулж байна. Европын Холбоо Сирийн өндөр албан тушаалтнуудад хязгаарласан арга хэмжээ авч байгаагийн дотор Батлан хамгаалах яамны сайд оржээ. Бас нэг багц баримт бичгүүд нь боловсруулалтын шатанд байна. Башар Асад нь хэдэн сарын өмнө буюу сөрөг хүчнийхний тэмцлийн эхэн үед буулт хийн, шинэчлэлийн ажлыг явуулхад бэлэн  байгаагаа мэдэгдэж байсан юм. Эхний ээлжинд тэр жагсагчдын гол шаардаж байсан онцгой байдлыг цуцалсан юм. 7-р сарын сүүлчээр Сирийн ЗГ улс-төрийн намуудын үйл ажиллагааны тухай хуулийн төслийг дэмжсэн, төдийгүй үүгээр тус улсад олон намын системийг хүлээн зөвшөөрсөн юм. Бүх нийтийн сонгууль явуулах хуулийн төслийг баталсан бөгөөд энэ оны сүүлчээр Сирийн шинэ Ардын Зөвлөлд төлөөлөгчдийг сонгоно. Харин Москва Асадыг шинэчлэлийг удаашруулсан гэж үзэж байна. Гэхдээ дайн болж байснаас хожуу ч гэсэн өөрчлөлтүүдийг хийсэн нь дээр, эс тэгвээс  Ливи улс шиг төгсөшгүй мөргөлдөөн болж мэднэ.