Баруун Европд амьдардаг эрэгтэйчүүдийн тэн хагас нь египтийн фараоны буюу тутанхамоны үр сад ажээ. Энэ тухай Рейтер агентлаг швейцарийн I Geneva генетик шинжлэлийн төвийн мэдээг иш татан дурьджээ. Эрдэмтэд Тутанхамоны занданшуулсан шарилаас ДНК- гийн шинжилгээ авч ийнхүү тогтоожээ. Сонирхуулахад тэдгээр нь олон үе улирах тусам огт өөрчлөгдөөгүй байжээ. Энэ фараоны нэг хомосом нь европын эрэгтэй хүн амын тэн хагаст байдаг ажээ. Жишээ нь: Францад 60 %, Испанид 70 % байна. Ташрамд хэлхэд, харин одоогийн египтүүдийн дунд энэ хромосом нь дөнгөж нэг хувь байна. Шинжээчдийн үзэж буйгаар Тутанхамоны болон европын эрчүүдийн нийтлэг элэнц хуланц Кавказд 9,5 мянган жилийн өмнө амьдарч байжээ.