Энэтхэгийн Орисса мужид сүүлийн хоёр өдөр орсон аадар борооны үеэр цахилгаанд цохиулан 27 хүн амь насаа алджээ. Энэ өдрүүдэд тус улсын өмнөд-баруун хэсэгт их хэмжээний устай, аадар бороо үргэлжлэн орж байна. Нэрвэгдэгсдийн ихэнхи нь тариачид. Тэд талбайд ажиллаж яваад цахилгаанд цохиулж байна. Мужийн  Засгийн газраас нас барсан хүмүүсийн гэр бүлд нөхөн олговор болгон  50 мянган рупий олгож байна /30 мянган рубль/.