Орос улс ДХБ-д элсэн орох нь АНУ-ын засаг захиргааны тэргүний зорилт болж байна. Америк-Оросын Ажил хэрэгч Зөвлөлийн тэргүүн хатагтай Эд Верона АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон болон АНУ-аас ОХУ-д сууж байсан Элчин сайд асан Уильям Бернс нартай уулзалдсныхаа дараа. Энэ тухай Риа-Новости агентлагт мэдэгджээ. Хатагтай Верона нь Бернсд Ажил хэрэгч зөвлөлийн конгрессын болон сенатын гишүүдтэй Оросын асуудалтай холбоотой Жексон-Веникийн худалдааны нэмэлт өөрчлөлтийг АНУ-ын Засаг захиргаа хүчингүй болгохоор санаа тавьж буйг ярьлаа. “Хэрвээ нэмэлт өөрчлөлтийг Орос улсыг ДХБ-д элсүүлэх яриа-хэлэлцээнээс өмнө цуцлахгүй бол Америкийн бизнес хүнд байдалд орно гэж би тэдэнд ойлгуулсан юм. Жексон-Веникийн өөрчлөлт гэдэг нь ДХБ-ын шаардлагад нийцэхгүй шууд саад болж байгаа юм” гэж Верона тайлбарлав. Орос улс ДХБ-д нэгдэх гэж 17 жил болж байна. Жексон-Веникийн нэмэлт өөрчлөлтийг АНУ-ын Конгрессын гишүүд 1974 онд хүлээн авсан бөгөөд тэр үеийн ЗСБНХУ-тай худалдаа хийхийг хязгаарласан юм. Үүний шалтгаан нь ЗХУ-аас чөлөөтэй цагаачилж болдоггүйгээс болсон юм. 1989 оноос АНУ-ын Конгресс нь жил бүр нэмэлт өөрчлөлтийн асуудлыг цуцлах тухай яригдаж байгаа юм. Гэсэн ч Конгресс үүнийг цуцлаагүй байна.