НҮБ-ын Этиопын энхийг эрхэмлэгч хүчний дөрвөн хүн мягмар гаригт суданы маргаантай Абьей дүүрэгт минэнд дэлбэрч амиа алдлаа. Нилээд хэдэн хүн шархадсан гэж НҮБ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. Энэ явдал этиопны энхийг эрхэмлэгч цэргүүд нефтийн нөөцөөр баян хилийн бүсэд ирэхээс хэдхэн хоногийн дараа болжээ. Хартум болон Жубагийн засгийн газрууд энэ газрыг эзэмших эрхтэй гэж үздэг аж. Өмнөд Судан нь  өнгөрсөн 7 сард явагдсан бүх нийтийн санал хураалтаар тусгаар тогтносон улс болсон бөгөөд одоо болтол хилийн асуудал болон нефтийн нөөцийн хуваарилалтын тухай  яригдаагүй байгаа аж.