Хятадын Цэргийн Ерөнхий штабын тэргүүн Чэнь Бинде тэргүүтэй Хятадын цэргийн төлөөлөгчид лхагва гаригт Орос улсад айлчлана. Орос улсын БХЯ-ны мэдээлснээр Хятадын төлөөлөгчдийн хөтөлбөрт БХЯ-ны сайд Анатолий Сердюковтой уулзалт, төлөөлөгчдийн тэргүүн Чэнь Бинде Оросын Ерөнхий штабын дарга генерал Николай Макаровтай уулзалт зэрэг төлөвлөгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлжээ. Талууд олон улсын болон бүс нутгуудын аюулгүй байдлын асуудлаар болоод цэргийн ирээдүй, цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцэх бодолтой байна. Түүнчлэн, хятадын тал Москва орчмын Алабино дахь мотобуудлагын 5-р бригадад очино. Тэнд хятадын цэргийн дарга нар цэргийн зохион байгуулалттай болон оросын цэргийнхний өдөр тутмын бэлтгэл ажилтай танилцах юм.