НҮБ-ын АЗ Сирийн засгийн газрын эсрэг жагсагчдыг хүч хэрэглэн  дарах гэсэн асуудлаар тогтоол гаргах гээд чадсангүй. НҮБ-ын АЗ-ийн хаалттай явагдаж байгаа хоёрдахь өдрийн хуралдаанаар түүний бүрэлдэхүүнд ордог 15 гишүүдийн санал зөрөлдлөө - гэж Риа-новости агентлаг мэдээлжээ. НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин  Дамаск бүх зүйлд дан ганцаар буруутай гэж өрнөдийн орнууд үзэж байгаа бөгөөд сирийн эрх баригчдыг дээд хэмжээгээр дарамт шахалтанд оруулахаар зэхжээ. Харин бусад орнууд буюу, тухайлбал, Орос улс үзэхдээ Сирийн бүх талуудын яриа хэлэлцээг зохион байгуулж, улс орныг хямралаас гаргах нь нэн даруй чухал гэж байна. Одоогоор АЗ нь НҮБ-ын АЗ-өөс Сирийн асуудлаар гаргах баримт бичгийн агуулгын талаар тохиролцож чадаагүй байна. Сирийн Хама хотыг гуравдахь шөнөө танкууд буудаж байна. Эрх хамгаалагчдын мэдээлж буйгаар тэнд 100 гаруй хүн амь насаа алдаад байна.