Орос улс Дэлхийн ЭКСПО -2020 үзэсгэлэнг зохион явуулахаар Екатеринбург хотын нэрийг дэвшүүлэх гэж байна. Энэ тухай мягмар гаригт Оросын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович мэдэгдэл хийв. Новгород юм уу, Екатеринбург хотын аль нэгийг нэр дэвшүүлэхээр төлөвлөж байсан юм.  Зөвлөлдсөний дараа Оросын ерөнхйлөгч Дмитрий Медведев Екатеринбург хотын нэрийг дэмжсэн гэв. Аркадий Дворкович  энэ сонголтыг хийхэд Екатеринбург хотын Европ, Азийн дунд орших  байршил нөлөөлсөн  гэжээ.