Иракийн засгийн газар, парламентад 2,5 сая хүн хандаж тус улсаас америкийн цэргийн хүчнийхнийг гаргахыг уриалжээ гэж  иракийн “Аль-Иракия” телевизийн сувгаар мэдээллээ. Багдад Вашингтоны хоорондын байгуулсан стратегийн гэрээний дагуу Америкийн цэргийнхэн тус улсад 2011 оны 12-р сарын сүүлч  хүртэл байх юм. Гэхдээ тус улсад иракийн цэргүүдийг сургахаар америкийн нилээд хэдэн тооны зөвлөхүүд ажиллаж үлдэх ажээ.