Мягмар гаригийн шөнө хуралдсан НҮБ-ын АЗ-ийн Сирийн байдлыг хэлэлцсэн анхны хэлэлцүүлэг үр дүнд хүрсэнгүй. АНУ-ыг дэмжиж байсан Их Британи, Франц, Герман, Португал зэрэг  улсууд  өнгөрсөн ням гаригт гарсан мөргөлдөөний эсрэг эрх баригчдын авсан арга хэмжээг хэлмэгдүүлэлт хэмээн   үзэж  тогтоол гаргахаар шахалтанд оруулж байсан юм. Орос улс, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк үүнд хориг тавина гэдгээ урьд өмнө мэдэгдэж байсан юм. Мэтгэлцээнд оролцогчид Сирид болж байгаа явдалд сэтгэл түгшиж буйд санал нэгдсэн юм. Сирээс ирсэн мэдээлэлд өнгөрсөн ням гаригт Хама, Дейр эз-Зор, Деръа хотуудад нийт 140 хүн амь үргэджээ.  Өнгөрсөн даваа гаригт Хама хотод гарсан мөргөлдөөний үеэр  24 хүн нас баржээ.