Мягмар гаригт НҮБ-ын АЗ-ийн Сирийн асуудлархи хуралдаан хаалттай үргэлжилж байна.  Хэлэлцэж байгаа сэдвүүдийн дотор  засгийн эрх баригчдын эсрэг жагсаалд оролцогчид руу зэр зэвсэг хэрэглэсэн  талаар тогтоолын төсөл  оржээ. Энэхүү баримт бичгийг боловсруулахад Франц, Их Британи, Герман, Португал  улсууд  оролцсон бөгөөд АЗ даваа гаригийн хуралдаан дээр тараажээ.Орос улс байр суурь НҮБ-ын АЗ- өөс авч байгаа арга хэмжээнүүд Сирид болж байгаа мөргөлдөөнийг хурцатгах биш,зохицуулахад чиглэгдсэн байхын төлөө  байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин өчигдрийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Сирийн эрх баригчид Хама хотод гурав дахь өдрөө цэргийн  ажиллагаа явуулж байна. Дамаск нь  Улсын байгууллага болон  цагдаагийн газрыг эзлэн авч, хүмүүсийг барьцаалж, байшингийн дээвэр дээрээс уйгагүй  гал нээж байгаа  дээрэмчдээс цэргийнхэн иргэдийг хамгаалж байна.   Өрнөдийн улс төрчид үүнийг тус улсын ерөнхийлөгчийг ард түмэндээ  дайн зарлаад байна гэж үзжээ.

    Үүний үэрэгцээ сирийн телевизийн нэгэн сувгаар зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн засгийн газрын цэргүүдийг буудан,тэдний цогцсыг гол руу хаяж  байгаа дүрсийг харуулжээ. Тйимээс нэг талыг барьсан ийм маягийн дүгнэлтийг Сирид өгөхөд хэцүү байгаа юм. Юуны өмнө сөргөлдөгч талууд нь хүчирхийллээ зогсоох ёстой юм.   Москвагийн баримталж буй байр суурийн тухай “Оросын дуу хоолой” радиод Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Болдырев хэлэхдээ: «Энгийн номхон ардуудын эсрэг хүч хэрэглэх нь төрийн бүтцийн төлөлөгчдийн эсрэг хүч хэрэглэхийни нэгэн адил таслан зогсоох ёстой зүйл юм. Сирийн Засгийн газрыг  болон сөрөг хүчнийхнийг дээд зэргийн хүлээцтэй байж, өдөөн хатгалга, хэлмэгдэлтээс татгалзахыг уриалж байна» гэлээ.  НҮБ-ын дэргэдэх АЗ-ийн  Байнгын төлөөлөгч Виталий Чуркин: Москва Дамасктай байнгын холбоотой байдаг гэж АЗ-ийн чуулганы төлөөлөгчдийн анхаарлыг татав.  Тэрээр байр сууриа тайлбарлахдаа  хүчирхийлэл нь боломжгүй  тул, түүнийг зогсоох хэрэгтэй, харин улс-төрийн өөрчлөлтүдийг яаралтай хийх шаардлагатай юм гэж тэмдэглэжээ. Гэхдээ асуудал Сирийн байдал хурцдаж байгаад бус харин сөрөг хүчнийхэн  хүчирхийлэл хийж буйд болон өөрчлөлтийг хийхэд хэцүүд оршиж байгаа юм.

         Сүүлийн үед ОХУ, Хятад улс Сирийн асуудлаар ямар инэгэн тогтоол гаргахын эсрэг байгаа юм. Тэд АЗ-д хориг тавих эрхтэй юм.   Ийм байр суурийг байнгын бус гишүүд  Энэтхэг, Бразил,Өмнөд Африк улс хуваалцаж буй юм. Түүнчлэн, өчигдөр  эхэлсэн хаалттай хуралдаан Өрнөдийнхэн Орос улс болон бусад улс орнуудыг өөрийн тал руугаа элсүүлэх хатуу бодолтой буйг харуулсан.  Үүнтэй холбогдуулан Виталий Чуркин тайлбарлахдаа:  Орос улс уг баримт бичгийн төслөөр уян хатан байр суурийг эзлэж байна.   Хэрвээ тогтоол нь ливийн байдлыг давтах үүднээс байх бол Орос улс дэмжихгүй. Харин улс төрийн шийдвэрийг эрэлхийлэх дохио өгсөн баримт бичиг байх бол Москва үүнийг байдлыг тогтворжуулахад хувь нэмэр оруулж байна гэж үзнэ.