АНУ-ын хямрал түр зуур хойш тавигдахад дэлхий сая нэг цээж дүүрэн амьсгалах болов.Конгрессын төлөөлөгчдийн танхим мягмар гаригийн шөнө АНУ-ын төрийн өрийн хязгаарыг нэмэгдүүлэх  болон төрийн зарлагыг багасгах хуулийн төслийг зөвшөөрсөн юм. Сенат сайшаасны дараа уг баримт бичгийг ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурж баталгаажуулах ёстой юм.  Нөгөөтэйгүүр, дэлхий ертөнцид америкийн эдийн засгийн байдлын талаархи түгшүүр буурахгүй байна. АНУ-ын үнэт цаасны томоохон худалдан авагч Хятад улс  асуудлын үндэс суурийг шийдээгүйгээс  дэлхийн эдийн засгийн  өмнө шинэ аюул тулгарч байна гэж мэдэгджээ. Хятад улс төрийн өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлсэн нь зайлшгүй бөгөөд хамгийн  зөв арга хэмжээ  гэдгийг ойлгож  байгаа. Энэ нь Америкийн хямралын дараа,  дэлхийн эдийн засгийг зайлшгүй болох сүйрлээс аварсан юм. Гэхдээ хамгийн муу нь төслийн аюул занал  хэвээр байна.  Хятад улс асуудлын гол шалтгааныг АНУ-ын байнга өсөн нэмэгдэж байдаг, их хэмжээний өрийн сүлжээнд оршиж буйг харж байна. Хятадын эдийн засагчид сүүлийн жилүүдэд төрийн өрийн байж болох хязгаар нэмэгдэж буйг харж байна. Одоо түүнийг 14,3 трлн. доллароос 16,7 трлн. долларт хүргэхээр төлөвлөөд байна.  Ингэхдээ АНУ-ын засаг захиргаа  төсвийн хомсдлыг багасгана гэсэн амлалтаа барьж чадах эсэх нь тодорхой  бус болоод байгаа юм.   Хэрвээ зарлагынхаа тодорхой хувийг багасгаж чадахгүйд хүрвэл  америкийн  эдийн засаг тогтвортой өсч чадахгүй, мөнгөний ханш буурч, долларын чадвар улам багасах нь бодит зүйл болно. Энэ бүгд нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хятадын эдийн засгийн  эрсдэлийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй  юм гэж “Оросын дуу хоолой” радиод  Оросын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Дмитрий Мосяков тэмдэглээд «АНУ-ын санхүүгийн байдалтай холбогдуулан Хятадын ЗГ  нэг бус удаа сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байв. Хятад улс олон удаа өөрийн валютын нөөцөө, өөрийн хөрөнгө оруулалтаа   хорлох ажиллагаа  явуулахад бэлэн буйгаа илэрхийлж байсан. Ингэхдээ Бээжин энэ бүгд нь АНУ, Хятад хоёрын эдийн засгийн  хооронд хүчтэй холбоо тогтсоны улмаас гэдгийг тайлбарлаж байв. Чухамдаа, Хятад улс  АНУ-ын хамгийн том ивээн тэтгэчийн нэг бөгөөд асар их нөөцөө доллароор хадгалдаг улс юм. Тиймээс  долларын ялихгүй хэлбэлзэл тэдний хувьд эмзэг байдаг, ялангуяа долларын ханш унаж байгаа энэ үед . Хятадын нөөц нүдэн дээр багасч байна» гэлээ.

         Иймээс  хятадын ихэнхи эдийн засагчид  валютын нөөцийн тухай бодлого дээр  засгийн газрыг эргэн ахрахыг уриалж байна.  Хэрвээ доллароос бүрэн татгалзаж чаддагүй юм гэхэд,  ядаж   активаа доллароор нэмэгдүүлэхгүй байхыг тэд хүсч байна. Хөрөнгийн зах зээлийн  болон удирдах газрын хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний удирдагч Игорь Костиков “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа хятадын засгийн газрын ийм маневр тийм ч их үүрэг гүйцэтгэж чадахгүй гэж тэр үзэж байна.   Америкийн юанийг дарах гэсэн бодлогыг сулруулах гэсэн хятадын доллароос  татгалзах бодлого нь  тэдний улс төрийн тоглоомын дөнгөж тал нь юм гэв. «Ийм дохио мэдээнүүдийг явуулахдаа Хятад улс юаний асуудлыг өөрийн талд шийдэх гэж оролдож байгаа юм. АНУ болон Өрнөдийн орнуудын эдийн засгийн хүчээр бий болсон  хямд юань нь  Хятад улсад өөрийн эдийн засгийг тогтворжуулах боломж олгож байна.Тиймээс валютын бодлогыг эргэн харах бодит эрмэлзэл байна гэдэг нь юу л бол. Ямар нэгэн жижигхэн алхмуудыг урьдчилан авсан байгаа ч, Хятадын нөөцөнд байгаа, долларын валютын  агуу их нөөцийн хүчинд  тус улс их өөрчлөлтийг хийж эс чадна. Гэхдээ Хятад улс нь АНУ-ын Засаг захиргаа руу шахалт үзүүлэн Хятад руу дарамт шахалтаа бууруулж, юаний ханшийг нэмэгдүүлэхийг өөрийн зүгээс шаардах л болно» гэж Игорь Костиков ярьж байна.Эндээс нилээд одоо Бээжингээс дуулдах болсон хатуу хоосон  санаа ирж байна.   АНУ-ын улс-төрчдийн байр суурийг хятадын  хэвлэл хариуцлагагүй, аюултай гэж нэрлэсэн.Хятадын шинжээчид  Вашигнтоноос ирж буй сүүлийн үеийн мэдээнүүдийг хэлэлцэн, төрийн зээл нь ардчилагчид, бүгд найрамдахчуудын   наймаалцах зүйл болж буйг  анхааралтай ажиглаж байна. Бээжин Төрийн өр нь цаашид АНУ-ын дотоодын тэмцлийн хурц хэрэгсэл болох вий гэж Бээжин болгоомжилж байна. Харин зээлдүүлэгч  орнуудын  буюу юуны өмнө Хятад улсын сонирхолыг америкийн улс төрийн элит анхааралдаа хамгийн сүүлд авах болно.