Оросын нефтийн компаниуд  түүхий эд олборлолтоо нэмэгдүүлсээр байна. Энэ жил түүний өсөлт 1,2 % болоод байна. Энэ тухай The Wall Street Journal  мэдээлжээ.  Энэхүү хандлага нь салбарыг  дэлхий нийтийн удаашралын өнгөн дээр ирээдүйд итгэх өөдрөг сэтгэл төрүүлж байна гэж бичжээ.Хамгийн сүүлд нийтлэгдсэн мэдээгээр  2011 оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд нефть олборлолтын компаниуд  252 сая гаруй  баррель нефтийг олборлоод  байгаа аж.  Энэ нь  2008 оны дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлтээс 5 сая баррелээр илүү юм.   Ийм  эерэг хөгжлийн шалтгаан нь өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ юм. Түүний  үнэ өсч байгаа учир оросын компаниуд олборлолтоо бууруулахгүй байхыг эрмэлзэж байна гэж Rus energy бизнесийн зөвлөгөө өгөх компаний түнш Михаил Крутихин тэмдэглээд «Компаниуд Европ руу нефть экспортлож, нефть боловсруулах  үйлдвэрүүдтэй  урт хугацааны гэрээ байгуулдаг.  Тйимээс үнийн хэлбэлзэл болон эрэлт хэрэгцээ төдийлөн нөлөөлдөггүй. Хэрвээ Дорнын орнуудыг авч үзэх юм бол тэндхийн оросын нефтийн чанар маш сайн,  Кузьминогоос Япон, Тайвань руу гаргахад маш ойрхон. Тэнд ямар нэгэн хорогдол төлөвлөөгүй байгаа. Хятад улс руу экспортлох нефтийг бууруулах заналхийлэл тэнд үгүй, үнийн асуудлаарх сөргөлдөөнийг  зохицуулна,  гэрээ ном ёсоороо явагдана гэж бодож байна. Одоо тогтвортой экспорт, тогтвортой олборлолт явагдаж байна» гэлээ.

     Үнийн санал  үнэхээр таатай байна. Сүүлийн мэдээгээр оросын нефть Urals  үнэ  2011 оны эхний хагас жилд  нэг баррель нефть нь 109  доллар давж байсан юм. Энэхүү түүхэн дээд хэмжээ нь оросын компаниудад цаашдын сайхан ирээдүйг нээж байна гэж Эрчим хүчний хөгжлийн сангийн тэргүүн Сергей Пикин “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа тэмдэглээд «Манай компаниуд нефть олборлолтынхоо хэмжээгээр байнга тэргүүлж байсан   юм. Ирээдүйд олборлолтын хэмжээг бууруулахгүйн зэрэгцээ нэмэгдүүлэхийн тулд олсон хөрөнгөө хөрөнгө оруулалтанд оруулах шаардлагатай юм. Нилээд хэдэн орд газрууд бий. Тэдгээрийг олборлохын тулд хөрөнгө шаардлагатай. Хоёрдугаарт, олборлолтын  шинэ технологийг эзэмших явцад нефьт олборлолтынхоо  эрчийг бууруулахгүй байх түүнийг дагалдах байгалийн хийг ч гэсэн бууруулахгүй байх нь чухал юм. Энэ нь  ирээдүйн хөгжлийн үндсийг тавьж буй юм» гэв. 

    Гэхдээ сүүлийн жилүүүдэд  нефть олборлолтынхоо хэмжээг бууруулаагүй  цорын ганц улс бол оросын компаниуд юм. The Wall Street Journal ийн мэдээлснээр  хэдэн тэр бумын хөрөнгө оруулалт хийсэн дэлхийн томчууд олборлолтоо бууруулж байна. Италийн  Eni үзүүлэлт 15 %, норвегийн Statoil  16 %, Францын      Total  2 % бууруулаад байгаа ажээ. Хэвлэлийн газрын үзэж байгаагаар энэхүү явдал нь “хандлага” биш ажээ. Сергей Пикин Европын компаниудын бууралтыг  тайлбарлахдаа «Европын тоглогчдын олборололт буурч байгаа нь  хоёр үйл  явдалтай холбоотой юм. Нэгдүгээрт, Ливид нефть олборлолтыг хязгаарласан учир. Нефтийн нилээд хэдэн компаниуд, ялангуяа италийн компаниуд нь ливийн орд газруудад бүрэн чиг баримжаатай байсан юм. Хоёр дахь хүчин зүйл бол олон жил нөлөөлсөн ба цаашид ч нөлөөлөх – нийтлэг шалтгаан болох  Европын болон Хойд тэнгисийн орд газруудын тэнхээ суларч байгаатай холбоотой юм» хэллээ. Шинжээчид үүнийг дэлхийн эдийн засагт аюултай заналхийлэл болж мэдэх зүйл гэж ярьж байна. ЕХ-ны орнууд европын бүс хямралын байдалтай байгаа энэ үед энэхүү түлшний хэрэглээг нэгэн адил хязгаарлаад байна. Гэхдээ ойрын үед хомсдол гарч мэдэх юм. Тэр тусмаа  Азийн эрэлт хэрэгцээ  нэмэгдснээс болжээ. Ингэхэд Орос улс нүүрс ус төрөгчийн найдвартай  түнш болон тодорно.  Ер нь хүчээ нэгтгээд энэхүү асуудлыг шийдвэрлэж болно. Шинжээчид энэ салбарын өмнө тавигдаж байгаа зорилтуудын тухай санал нэгтэй ярих бөгөөд,  тэдгээрийг хэрэгжүүлэхэд бага хугацаа үлдсэн гэж байна.