Энэтхэгийн Гужарат мужийн  “Какрапур” АЦС-ын дөрвөн ажилчин цөмийн хаягдал түлшний сав задарснаас ялимгүй цацрагт хорджээ. Энэтхэгийн “Таймс оф Индиа” сонины мэдээлснээр  ажилчид 90 милизивертийн хэмжээний цацрагт хорджээ. Энэ нь ердийн гэж тооцогддог 60 милизивертээс ялимгүй их аж. Тэд эмнэлэгт шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэжээ. АЦС дээр гарсан зөрчлийн буруутан болох хариуцлагатай албан тушаалын хоёр хүн ажлаасаа өөрчлөгджээ.