Орос улсад өнөөдөр  Агаарын цэргийн  хүчин байгуулагдсаны 81 жилийн ойн  баярыг тэмдэглэж байна. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  байгууллагын бие бүрэлдэхүүн, Агаарын десантын цэргийн ахмадуудад баяр хүргэлээ гэж Кремлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ. 80 жилийн өмнө байгуулагдсан “далавчит явган цэргүүд нь”   1940-өөд оны Аугаа эх орны Дайны жилүүдэд цэргийн загалмай хүртсэн юм.  Дайны үеэр ч, дайны дараа ч оросын десантын цэргүүд интернациональ ч үүргээ нэр төртэй биелүүлж байсан төдийгүй одоо цагт энхийг эрхэмлэх, террорист халдлагын эсрэг ажиллагаанд амжилттай оролцож байна. Ерөнхийлөгч баяр хүргэж хэлсэн үгэндээ АЦД- алба хаахаар ирсэн цэрэг эрчүүд Орос улсын иргэдийн амгалан тайван амьдралыг хангаж, эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд өөрийнхөө амь насыг ч хайрлахгүй  тэмцэхэд бэлэн байдаг юм гэв.

Гэрэл зураг