Өнгөрсөн 3-р сарын 11-нд байгалийн сүйрэлд нэрвэгдсэн  Японы Сэндае хотод АНД-н орнуудын төлөөлөгчид  онцгой байдлын үед хэрхэн хамтарч ажиллах тухайгаа ярилцахаар хуран  цугларчээ. Аж үйлдвэр, ялангуяа  АЦС-ын  ослын үр дагаврыг арилгах нийтлэг арга хэмжээг боловсруулах асуудал нь  хурлын хэлэлцэх хамгийн  чухал асуудал юм. Бага хурлыг  явуулах болсон шалтгаан нь 3-р сард японд гарсан байгалийн сүйрлээс үүдэлтэй “Фукусима-1” АЦС-ын осол юм.   Тэр үед АЦС дээр нилээд хэдэн дэлбэрэлт болсны улмаас радио идэвхт бодис цацагдах болсон билээ.