Синьзян-Уйгурын ӨЗО-ны Кагар хотод ням гаригт гарсан дайралтын дараа  БНХАУ ын цагдаагийн газар тусгай ажиллагаа явуулсны улмаас  уг хэргийн зохион байгуулагч хоёр хүнийг хороов. Кашгар хотын ресторанд халдсаны улмаас  гэмгүй 6 хүн нас барж, 28 хүн шархадсан юм. Цагдаагийнхан газар дээр нь 5 хүнийг бууджээ. Хоёр хүн оргон зайлсан боловч,  8-р сарын 1-ний үдэш  цагдаагийнхан эрэн сурвалжлагдаж байгаа уйгуур үндэстэн 29 настай Мемтиэли Тиливалди  болон 34 настай  Турсун  Хасан нарыг  Кашгарын ойролцоо эрдэнэшишийн талбайнаас олж, буудан хороожээ. БНХАУ ын эрх баригчид  алан хядах ажиллагаа зохион явуулсан   дээрэмчдийн бүлгэмийн удирдагчид Пакистанд байршилтай хэт даврагчдын “Лалын Зүүн Түркестан” хөдөлгөөний алан хядагчдын лагерьт бэлтгэгдсэн байсан гэж мэдэгджээ.