АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим  өнөө шөнө АНУ-ын төрийн өрийн хэмжээг нэмэгдүүлэх төслийг хүлээн авлаа. Өнөөдөр Сенат энэхүү баримт бичгийг сайшаасны дараа, ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурах юм. Хуучирхаг үзэлтэй бүгд найрамдахчууд баримт бичгийг гацаанд оруулна гэж ихэнх хүмүүс болгоомжилж байсан ч, ийм зүйл болсонгүй харин баримт бичгийг илүү олон саналтай хүлээн авсан юм. Budget Control Act Amendment нэртэй энэхүү  баримт бичгийг  мягмар гаригт Сенат онцын хүндрэлгүйгээр дэмжиж, улмаар  ерөнхийлөгч гарын үсэг зурна гэж хүлээж байна. Хуулийн төсөлд зааснаар АНУ-ын одоогийн төрийн өр 14,3  трлн доллар нь хоёр удаа 2,4 трлн, доллароор нэмэгдэж, арван жилийн хугацаанд  бараг 2,1 трлн. доллароор  буурах юм.  Хэдэн сарын турш үргэлжилсэн баримт бичгийг сайшаасан  даруйд төрийн өрийг 400 тэрбум доллароор нэмэгдүүлсэн төдийгүй, ирэх намар 500 тэр бум доллароор нэмэгдүүлэх ажээ. Ингэснээр 10 жилийн дотор зарлага 917 тэр бум доллароор багасч байгаа юм.  Арван нэгдүгээр сарын эцэс хүртэл  төсвийн зарлагыг багасгаж, орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой бас  нэгэн багц баримт бичгийг хоёр намын  комиссийн  ажлын хэсэг зөшилцсөний  дүнд өрийн дээд хэмжээ 1,5 трлн доллар хүртэл дахин нэмэгдэх юм.