Өнгөрсөн долдугаар сар Москвад цаг уурын  ажиглалтын  130 жилийн түүхэнд хамгийн халуун сарын нэг болов. Өнгөрсөн сард Оросын нийслэлд сарын дундаж температур цаг уурын хэвийн  хэмжээнээс 5,2 хэмээр хэтэрсэн тухай Москва, Москва мужийн цаг уур судлалын  товчоо мэдээлжээ. Зөвхөн 1938, 2010 онд илүү их халуун байсан. Өнгөрсөн оны 7-р сар цаг уур судлалын түүхэнд хамгийн халуун  сар болж, температур нь сарын дундажаас 7,8 хэмээр хэтэрсэн билээ.