ОХУ-ын  ГХЯ гадаадад онц  тохиолдол гарсныг иргэддээ SMS-ээр мэдээлэх хөтөлбөрийг үүрэн холбооны нэгэн байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Гай гамшиг, сүйрэл, эмх замбараагүй байдал, зэвсэгт мөргөлдөөн ямар нэг улсад гарcан тухай SMS оросын иргэдэд  илгээж, шаардлагатай тусламж үзүүлэх байгууллагуудын утас,  хаягийг мэдээлнэ. ОХУ-ын элчин сайдын яам, консулын газрын утас, хаягийг  роумингад хэрэглэгчийг бүртгэх үеэр олгох юм.