АНУ  Афганистанаас НАТО эвслийн ачааг нутаг дэвсгэрийг нь дамжин тээвэрлэхийг Казахстан улсад санал болгов. Америкийн онц эрхт төлөөлөгч Марк Гроссман Астанад хийсэн хэлэлцээнийхээ талаар өнөөдөр «Интерфакс» агентлагад ярилцлага өгөхдөө энэ тухай мэдээллээ. Зэр зэвсгээс бусад ачааг мөн замаар буцаах тухай тэрээр тодорхой мэдээлэв. Эдүгээ НАТО эвслийн хуурай замын тээврийн зурвас Пакистанаар дамжин Афганистантай холбогдож байна.