Өчигдөр орой хавирган сар огторгуйн гүнд гялалзмагц Рамадан сар эхэллээ. Шашны баяр 30 өдөр үргэлжлэх юм. Хатуу ёс дэгийг даган мөрдөх боловч Рамадан арабын орнуудад хамгийн дуртай баяр билээ. Рамадан сарын үеэр Аллах хүмүүсийн хувь заяаны талаар чухал шийдвэр гаргана гэж үздэг. Иймээс баярын явцад лалын сургаалыг нарийн чанд даган мөрдөх хэрэгтэй. Мацаг барих үед  бүх санал зөрөлдөөн, хэрүүл маргааныг умартаж, дайснууд ч зэвсгээ хурааж, анд нөхөдөөр хоорондоо өгөөмөөр  сайхан сэтгэлээ илэрхийлнэ. Рамадан сар эхэлснээр Ойрхи Дорнод, Африкийн байдал ядаж нэг сарын  түрш амгалан тайван байх болно гэж найдаж байна.