Хятадын баруун-өмнөд Гуйчжоу муж ган гачигт нэрвэгдсний улмаас 1 сая 800 мянга гаруй хүн ам ундны усаар гачигдаж байна. Хятадын англи хэлээр гардаг «Чайна Дейли» сонины мэдээлснээр, бүс нутаг  ган гачигт 6-р сараас хойш нэрвэгдсээр байна.Гуйчжоуд ган гачигаас болж 550 гаруй га  тариалангийн талбайн тариалан хатаж устжээ. Албан ёсны үнэлгээнээс харахад  гамшиг эдийн засагт барагцаалбал 283 сая долларын хохирол учруулжээ. Үүний хамт хятадын гол төлөв хойд мужууд усанд автаад байна.