БНАСАУ Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээг урьдчилсан болзол тавилгүй ахар богино хугацаанд сэргээхэд бэлэн байна гэж Умард Солонгосын ГХЯ өнөөдөр мэдэгдлээ. БНАСАУ цөмийн зэвсгээс ангижрах асуудлаархи тохиролцоог  хэрэгжүүлнэ. Үүний хамт хэлэлцээнд оролцож буй бусад улс үүргээ бас биелүүлэх ёстой гэж тус яамны төлөөлөгч мэдэгджээ. Хоёр Солонгос улс болон БНХАУ, ОХУ, АНУ, Япон улс цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээнд оролцож байна. БНАСАУ-ын  ГХ-ийн дэд сайд Ким Ге Гван ба АНУ-ын засаг захиргааны онц эрхт төлөөлөгч Стивен Босуорт нар зургаан талын хэлэлцээг сэргээх асуудлыг  өнгөрсөн долоо хоногт  хэлэлцлээ. Зөвлөлгөөн Нью-Йоркод болсон байна. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээ 2003 оноос үргэлжилж байна. 2009 онд Пхеньян хэлэлцээний үйл явцаас гарсан билээ.