Германи улс  Сирийн байдлыг авч  хэлэлцэх НҮБ-ын АЗ-ийн хуралдааныг яаралтай  зарлан хуралдуулах хүсэлт албан ёсоор тавив. Хуралдаан өнөөдөр болж магадгүй байна. Сөрөг хүчний хяналтад нэлээд удаан байсан Хама хотын төвийг хүч хэрэглэн  булаан эзлэхийг эрх баригчид  оролдсоны уршгаар Сирийн байдал хурцдав. Өчигдөр арми сөрөг хүчинтэй хотод мөргөлдсөний улмаас  100-аад  хүн амь үрэгдэв. Засгийн газрын эсрэг олон нийтийн тэмцэл хөдөлгөөн энэ оны 3-р сарын дундаас Сирид үргэлжилж байна. Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр бол 1500 гаруй хүн  энэ хугацаанд хэлмэгджээ.