Эрэгтэйчүүд  салалтаас эмэгтэйчүүдээс илүү их эмээж байгааг статистикийн албаны тоо баримтууд нотлон харуулав. Салалт жинхэнэ эмгэнэлт явдал хэмээн эрэгтэйчүүдийн 21 хувь нь үзэж байна. Харин эмэгтэйчүүдийн дөнгөж 15 хувь нь мөн адил санаа бодолтой байна. Салалт мэдээжээр таагүй  явдал боловч заримдаа зайлшгүй арга хэмжээ болдог гэж Оросын эмэгтэйчүүдийн 70 хувь нь үзэж байхад  эрэгтэйчүүдийн 60 хувь нь тэгж үздэг. Энэ зөрөө учир шалтгаантай гэж гэр бүл, нийгэм судлалын талаархи мэргэжилтэн, нийгэм судлалын ухааны доктор Татьяна Гурко хэлээд «Манайд эмэгтэйчүүд өрнөдийнхөөс илүү эдийн засгийн талаар биеэ даасан. Өрнөдэд эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй гарч эхлэсэн үед салалт гаарав. Манай оронд зөвлөлт засгийн жилүүдэд эмэгтэйчүүд  эрэгтэйчүүдтэй  бараг адилхан ажиллаж, эдийн засгийн талаар биеэ даасан учраас салахыг санаачилж эхлэв. Одоо ч гэсэн манайд эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Иймээс тэд азгүй  тохиолдолд нөхөртэйгээ цаашид амьдрах урамшуулах эдийн засгийн хүчин зүйлгүй байна» гэв.

   Эдүгээ салалт нь гэрлэлтийн дагуул болжээ. Зан төлөв, үзэл санаа нийцэхгүй явдал салах шалтгаан болсон гэж салсан эр эмийн гуравны нэг гаруй нь мэдээлжээ. Архидалт, мансууруулах бодис хэрэглэх явдал салалтын гол шалтгаан болсон гэж эмэгтэйчүүдийн 13,5 хувь нь үзэж,  өөр гэр бүлтэй болсоныг бараг 7 хувь нь дурдав. Гэр бүлдээ хариуцлагагүй хандсаныг дөнгөж 6,5 хувь нь дурдсан байна. Хүүхдүүд гэр бүлээ хэвээр хадгалах эцэг эхийнхээ шийдвэрт  нөлөөлж чадахгүй байна. Хүүхэд салахад саад болохгүй хэмээн эмэгтэйчүүд үздэг. Эрэгтэйчүүдийн дөнгөж 2 хувь нь хүүхдээ өрөвдөж байна. Гэр бүл ач холбогдлоо бүрмөсөн алдсан гэх мэт яриа нийгэмд тархав. Гэвч мэргэжилтнүүд ийм үзэл санааг дэмжихгүй байна. Гэр бүл байсан, байна, байх ч болно. Гэр бүл өөр болж байна. Эх буюу эцэгтэй гэр бүлүүд 30 хувь эзлэж байна. Тэгэхдээ эхгүй эцэгтэй гэр бүлүүдийн тоо олширч байна. Хүүхэдтэй эцэг бас гэр бүл юм гэж Татьяна Гурко хэлээд «Хүмүүс гэр бүлээрээ амьдарч ирсэн, амьдрах ч болно. Харин гэр бүлийн бүтэц өөрчлөгдсөн нь өөр хэрэг. Гэрлэх нь хуулийн байгууллагын хувьд хямралт байдалд орсон гэж хэлж болно. Эхнэр нөхөртэйгээ насаараа  амьдрахгүйгээ  ойлгосон зарим хүмүүс албан ёсоор ердөө гэрлэхгүй байна» гэв.

    Эдүгээ нийгэмд азтай  гэрлэлтийг тогтвортойгоос илүү дээгүүр үзэж байна. Гэвч шашин шүтлэгтэй хүмүүс өөр үзэл санаатай байна. Ийм хүмүүс л гэр бүлийн бат бэх харилцаа холбоотой байдаг. Иймээс шашин их үр нөлөөтэй улс орнуудад гэр бүл бараг салахгүй байна. Эхнэр нөхөр хоёр гэр бүлээ насаараа хэвээр хадгалах нь шилдэг хувилбар билээ. Гэвч энэ нь нэлээд ховор үзэгдэл болжээ. Салалт  гаарсан. Гэр бүл бол эрэгтэй эмэгтэйгээс тодорхой хүчин чармайлт гаргахыг шаардсан нөр их зүтгэл гэдгийг гэрлэгсэд мэдэх ёстой.