НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн энгийн номхон иргэдийн эсрэг хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг Сирийн засгийн газраас шаардав. «Эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэдэн зуун хүний амийг хороож шархдуулсан тухай мэдээ сэтгэл  гүнээ түгшүүлж байна» гэж хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлдээ өгүүлжээ. Пан Ги Мүн Сирийн засгийн газарт хандан «хүч хэрэглэсэн давшилтыг нэн даруй зогсоохыг» уриалаад « хүний амьд явах эрх сирийн ард түмний эрхийг бүрэн хангах үүргийг» дурдав. Өчигдөр Хама хотноо болсон мөргөлдөөний улмаас 100 хүн амь үрэгджээ. Өнөөгийн эрх баригчдыг эсэргүүцэгчид  гудамжны хаалтыг эвдэн нураахаар хотод цөмрөн орсон цэргүүдтэй буудалцав.