Ислам шашны хэт даврагсад Шинжаанд террорын ажиллагаа явуулсан гэж БНХАУ-ын засгийн газар өнөөдөр мэдэгдэв. Эрх баригчдын өгүүлснээр  өчигдөр ШУӨЗО-ны Кашгар хотод халдсан террористуудын толгойлогчдыг Пакистанд  бэлтгэжээ.Урьдчилан мэдээлснээр бол хэт даврагч «Дорнод Туркестаны исламын хөдөөлгөөн» байгууллагын нэгэн түшиц газарт бэлтгэсэн бололтой. Кашгарын нэгэн ресторанд  халдсаны улмаас наанадаж 6 хүн амь үрэгдэв. Гэмт хэрэгтнүүд  хотын нэгэн ресторанд дайран орж, эзэн, үйлчлэгчий нь буудан хороож, рестораныг галдан шатаажээ. Дараа нь хэт даврагчид гудамжид гарч дөрвөн хүний амийг хөнөөжээ. Нэг гэмт хэрэгтнийг устгаж, бас нэгий нь саатуулсан байна. Нийт 9  хүн террорын ажиллагаа явуулсан гэж үзэж байна.