АНУ-ын засаг захиргаа болон Конгрессын  удирдлага төрийн өрийн туйлын хэмжээг нэмэгдүүлэх, төрийн зардлыг шат шатаар хорогдуулах тухай хэлэлцээр өчигдөр байгууллаа. Төрийн өрийн туйлын  хэмжээ 14 триллион 300 тэрбумаас давна. Түүнчлэн төрийн  зардлыг барагцаалбал 2 триллион 500 тэрбумаар 10 жилийн дотор шат шатаар багасгах тухай урьдчилсан шийдвэр гаргажээ. Бүгд найрамдах нам, ардчилсан намын гишүүд харилцан найр тавьснаар өрөнд баригдах, шинэ хямрал гарах аюулаас сэрэмжилж болно гэж АНУ-ын  ерөнхийлөгч Барак Обама батлан илэрхийлэв. Мөн шийдвэр АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийг  тодруулна. Ерөнхийлөгч  хууль тогтоогчдод  хандан  уялдуулан зохицуулсан хуулийн төслийг дэмжихийг уриалаад хоёр талын тохиролцоо 6,8  12 сарын дараа  хямрал гарахаас сэрэмжлэх боломж олгохыг тэмдэглэв. Одоо харилцан найр тавьсаны үр дүнд бий болсон баримт бичгийн төлөө Конгрессын  хоёр танхимд 8-р сарын 2-ны мягмар гаригаас  өмнө санал хураалт явагдана. АНУ-ын сангийн яам өрийн өнөөгийн туйлын  хэмжээнд  тэр өдөр хүрэх юм.