Өчигдөр шөнө Москва гол дээр хүн тээвэрлэдэг жижиг усан онгоц живлээ. Үүний гол буруутан нь онгоцны дарга бөгөөд тэрээр урьд нь 3 удаа сануулга авч байжээ. Энэ тухай Оросын Онцгой байдлын яамны орлогч дарга Александр Чуприян сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ онгоцны дарга онгоцон дээрхи хүмүүсийн тоог хэтрүүлсэн, онгоцон дээр 16 хүн байсан. Багтаам ж нь 12 хүн. Ус онгоц өөр онгоцтой мөргөлдсөний улмаас 9 хүн нас барж, 7 хүнийг аварлаа. Одоо осолдсон усан онгоцыг дээш нь гаргах ажиллагаа явагдаж байна гэв.