«Өрдөө амраагүй мэт санагдана» гэж ээлжийн амралтынхаа дараа ажилдаа орсон хүмүүс ярьцгаадаг. Биеэ чийрэгжүүлж ашиг тустай яаж амрах вэ? Цаашдын ажлын чанар хүн хэрхэн амраснаас шууд шалтгаална гэж оросын нэрд гарсан хий судлалын эмч Зураб Кекелизе үзэж байна. Ажил хийх дуртай хүн дэлхийд олон. Санал асуулгын дүнгээс харахад энэ онд хоёр герман хүний нэг нь болон япончуудын бараг гуравны нэг, оросын  барагцаалбал төчнөөн хөдөлмөрчид амрах гээгүй. Харин ялангуяа хоёр хэсэгт хуваасан амралт ажиллаж буй хүн бүрт ашиг тустай гэж сэтгэл зүйчид үзэж байна. Ямар нэг шалтгаанаас болж амраагүй хүний бие  доройтож, тухайлбал зүрхний ажиллагаа жигд бус болж, цусны даралт ихсэж, сэтгэлээр унаж байдаг. Тэр ч байтугай ээлжийн амралтаа аваагүй хүмүүсийн зуурдаар нас барах эрсдэл 20 хувиар ихэсдэг гэж эмч нар үзэж байна. Ажил хийх дургүй больж, ажлаа ёс төдий л хийж буй хүн яаралтай амрах ёстой. Сэтгэл санааны ачааллыг багасгах нь амралтын гол зорилт юм. Амралт тааламжтай болвол ашиг тустай гэж анагаах ухааны доктор профессор Зураб Кекелизе үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Амралт юу вэ гэвэл  өөрийгөө үзүүлж, бусдыг харах шоу хэмээн зарим хүмүүс үздэг. Хүн тааламжтай юмаа хийдэг. Харин цагийн бус гэгчийг мартах хэрэггүй. Хол явсан хүн амралтынхаа хэд хэдэн өдөр цагийн зөрөөг нөхөж дасдаг. Хүний бие шинэ нөхцөлд дасах ёстой. Хүч чадлаа сэргээж гэртээ буцахад бас хэд хэдэн хоног шаардагдана. Нойр ба организмын бүх систем өөр болно. Иймээс хоёр-гурван цагийн зөрөөтэй газар нутагт  амравал зохино» гэв. Амраад ирснийхээ дараа ажилдаа дасахын тулд ядаж нэг өдрийн өмнө гэртээ буцах хэрэгтэй гэж шинжээч үзэж байна. «Нэг ажлаас амрахын тулд өөр нэгэн ажил хийж эхлэх хэрэгтэй» гэж Анатоль Франс тухайн үед хэлсэн билээ. Амралтаа ашиг тустай болгохын тулд амьдралынхаа дэглэмийг солих хэрэгтэй. Ажил эрчимтэй байсан бол тайван амравал зохино. Идэвхтэй бус удаан амравал ухаан мохдог гэж эрдэмтэд үзэж байна. Гурван долоо хоногийн турш наран шаргалт хэвтсэн хүний оюуны хөгжлийн үзүүлэлт 20 зүйлээр буурна. Амралтынхаа үеэр ажилдаа сэтгэл зовнихгүй байвал таарна. Байнга оршин суудаг нутгаасаа хол амрасан нь дээр гэж мэргэжилтнууд үзэж байна. Хол явах боломжгүй байвал гэртээ ч сайхан амарч болно. Усанд сэлэх, тоглох, ойд, цэцэрлэгт хүрээлэнд зугаалах нь биеийн ачааллыг багасгах таатай хэлбэр билээ. Түүнээс гадна найман цаг унтаж, театр, кино, үзэсгэлэнд очиж, сонирхолтой ном уншиж, анд нөхөдтэйгээ уулзаж зугаалах нь маш таатай. Товчхон хэлэхэд ажлын үеэр хийж амжаагүй юмаа хийвэл уужим амарлингүй байдалд ордог. Энэ нь хүний биеэд нааштай нөлөөлнө.