Польшийн эрх баригчид ерөнхийлөгч Лех Качиньскийн ТУ-154 онгоц 2010 оны 4-р сард Смоленск орчимд сүйрсэн шалтгааны тухай илтгэлээ нийтлүүлэв. Баримт бичиг шуугиант мэдээлэл агуулаагүй байна. Гол гол баримт нь аль хэдийнэ ил тодорхой болсон билээ. Варшав оросын мэргэжилтнүүдийн ажлын дутуу талыг заасан ч гол хариуцлагыг өөртөө ногдуулжээ. Польшийн эрх баригчдын мөрдөн байцаах ажиллагаа нэг жил  үргэлжлэв. Шинэ мэдээ баримт ба  буруутны нэрийг дурдахгүй байх гэж байцаалтын дүн албан ёсоор зарлаж мэдээлэхийн өмнө шинжээчид узэж байв. Тэдний таамагласнаар болов. Харин Дотоод хэргийн сайд Ежи Миллер тэргүүтэй  комиссын гишүүд польшийн талын ноцтой алдагдалыг дэс дараатай дурдсан нь гэнэтийн явдал боллоо.  Багийн гишүүд нөөц нисэх онгоцны буудал руу явахгүй байх шийдвэр гаргасан нь сүйрлийн шалтгаан болсоныг хүлээн зөвшөөрчээ. Өтгөн манан буусан учир юм бараг харагдахгүй байна гэж диспетчерууд нэг бус удаа анхааруулсан аж. Үнэн чанартаа польшийн тал  багийн гишүүдэд хөндлөнгөөс шахалт үзүүлснийг хүлээв. Багийн дарга биш «гол зорчигч» засгийн газрын нисэх онгоц чухам хаана буухыг шийдвэрлэдэг. Комиссын гишүүн Мачей Ласек нэлээд учир үндэстэй зэмлэлийг дурдав. Тэрээр хэлэхдээ: «Төр засгийн удирдагчдыг тээвэрлэх асуудлыг хариуцсан 36-р тусгай хороо  нислэг бэлтгэх явцад хэд хэдэн зөрчил гаргасныг комисс илрүүлэн  тогтоов. Хороо даалгавар ачаалал ихтэй байсан хийгээд нислэгийн хэм хэмжээ ба Цэргийн нисэх хүчинд зайлшгүй өөр нормативын баримт бичгүүдэд нийцэхгүй стандартыг  баримталж байсан. Нисэгчдийн бэлтгэлийг яаралтай зохион байгуулж байв. Мөн сургуулийн нислэг хийхгүй байсан. Онгоц унасан өдөр зөвхөн техникч нислэг хийх албан ёсны зөвшөөрөлтэй байсан юм. Багийн бусад гишүүд ийм зөвшөөрөлгүй байжээ.. Багийн гишүүдийн бэлтгэлийн тувшин аюулгүй нислэг хийхэд заналхийлсэн» гэв. Энэ нь бодит баримтыг дурдсан төдий явдал биш, харин засгийн газраас Польшийн төр засгийн удирдагчдын нисэх онгоцны нислэгийг хариуцсан БХЯ-ны мэргэжлийн бус ажил дампуурсаныг заасан хэрэг билээ. Батлан хамгаалахын сайд Богдан Клих огцров. Тэрээр ажлаасаа халагда магадгүй цэргийн эгнээнээс хасагдах  сүүлчийн дээгуур тушаалтай цэргийн албан хаагч  биш байх. Цэргийн нисэх хүчний ерөнхий командлагч Анжей Бласикийг оролцуулан гаднын хүмүүс нисэгчдийн өрөөнд байсныг комиссын гишүүд дурдав. Польшийн комисс нислэгийн сүүлчийн үе мөчийг секунд секундээр сэргээжээ. Цэргийн нисэх хүчний тусгай хорооны мөн адил ТУ-154 онгоцоор нислэгийг давтахыг оролдсон билээ. Хожим сургуулийн төхөөрмжөөр давтан харуулахаар шийджээ. Үр дүн нь адилхан байв. Өтгөн мананд нэрвэгдсэн нисэх онгоц  өндөр хурдацтай эрс доошлож, ахин эргэж нисэх тухай шийдвэр маш оройтож гаргасан байна. Бүурэн ойлголцохгүй явдал алдагдлыг тэр даруй түргэн засах боломж нисэгчдэд олгоогүй байна. Харин Орос улсад ч зэмлэл тулгажээ. Смоленск орчмын «Северный» нисэх онгоцны буудал шаардлагатай навигацийн тоноглолгүй байсан. Нисч буух зурвасын зарим гэрэл унтарсан байв. Цаг уурын мэдээлэл бэлэн бус байсан гэж комиссын гишүүд үзжээ. Тэр ч байтугай нөөц нисэх онгоцны буудал руу явахыг ТУ-154 онгоцны багийн даргад санаачилсан диспетчерууд нислэгийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй гэж Варшав үзжээ. Олон улсын нисэгчдийн холбооны дарга Хуан Карлос Лозано «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө диспетчеруудийг буруутгах хэрэггүй гээд: «Энэ нь арилжааны суудлын нисэх онгоцны өрийн нислэг биш, төрийн нислэг байсан. Ту-154 бол энгийн нисэх онгоц юм. Харин баг нь Цэргийн нисэх хүчний нисэгчдээс бүрэлджээ. Сууж яваа хүмүүс нь ч өрийн бус байв. Эдгээр хоёр хүчин зүйл осолыг өвөрмөц шинжтэй болгов. Нисэгчид бэлтгэл буудал руу явах шийдвэр маш оройтож гаргасан байна. Энэ нь осолтой холбоотой  нэн чухал хүчин зүйлийн нэг гэж бодож байна. Цаг уурын байдал зохисгүй байсан учир аюулгүй буух аргагүй болсон. Багийн гишүүд энэ хүчин зүйлийг анхааралгүй өнгөрөөсөн» гэв. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Польшийн Хянан шалгах дээд танхим ба прокурорын газар хэргийг мөрдөн байцаасаар байна. Тэд тодорхой буруутныг дурдах ёстой. Польшийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн уламжласнаар бол ийм цэс байсан ч түүнийг одоогоор нуун далдлаж байна. Польшийн талын ажлын дүн бүр 1-р сард зарлан мэдээлсэн Улс хоорондын нисэх онгоцны хорооны шинжээчдийн дүгнэлтэд бараг бүрэн нийцэж байгааг тус хороо тэмдэглэв. Гэвч зарим зүйлийг лавлан тодруулвал зохино. Шинжээчдийн ажилд сэтгэл ханамжтай байна гэж Польшийн ерөнхий сайд Дональд Туск мэдэгдээд дээрх илтгэл Варшав Москвагийн хоорондын сайн  харилцааны үндэс болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.